Гэмтэл согог судлалын олон улсын ЭРДМИЙН ЧУУЛГАН XXVI 2024 оны 10 дүгээр сарын 06нд "Эрүүл ирээдүйг хамтдаа бүтээе" гэсэн уриан дор зохион байгуулагдана.
XXVI эрдмийн чуулганы нэгдсэн хуралдаанд зочин илтгэл, шилдэг илтгэлүүд хэлэлцэгдэж “Шилдэг судлаач эмч”-ийг шалгаруулах ба 2024 онд Шилдэг мэс заслын эмч, Шилдэг залуу мэс заслын эмч, судлаачдад бүтээлийн урамшуулал, батламж олгох үйл ажиллагаа зохион байгуулагдана. Хуралдааны илтгэлийг 2024 оны 09 сарын 28 хүртэл хүлээн авна. Багц цагийн 2 кредит олгогдоно.
Эрдмийн чуулганы бүртгэлийн хураамж 250 мянган төгрөгийг Монголын гэмтэл согогийн эмч мэргэжилтнүүдийн холбооны Голомт банкны 1705117431 тоот дансанд овог нэр, регистрийн дугаарыг гүйлгээний утга дээр бичиж илгээнэ үү.
Илтгэлийн хураангуйг ЭНД дарж авна уу.
Мөн илтгэлийн хураангуй шаардлагыг ЭНД дарж үзнэ үү.
Холбогдох утас: 99017401, 80110996