Дүрэм

МОНГОЛЫН МЭС ЗАСАЛЧ ЭМЧ НАРЫН ХОЛБООНЫ ДҮРЭМ

Монголын мэс засалч эмч нарын холбооны бүх гишүүдийн 2020.10.24-ны өдрийн Их хурлаар шинэчлэн батлав.

Монголын Гэмтэл Согогын Эмч Мэргэжилтнүүдийн Холбооны                                                                            2023 оны 5 сарын 03-ны удирдах зөвлөлийн гишүүдийн                                                                                                 хурлаар шинэчлэн батлав.

“ Монголын Гэмтэл Согогийн Эмч Мэргэжилтнүүдийн Холбоо ”

Төрийн Бус Байгууллагын дүрэм

 

Нэг. Нийтлэг үндэслэл

    1. Монголын Гэмтэл Согогийн Эмч Мэргэжилтэнүүдийн Холбоо (цаашид МГСЭМХ гэнэ) нь гэмтэл согогын эмч нар болон мэргэжилтнүүдийг сайн дурын үндсэн          дээр нэгтгэсэн, Монгол Улсын Үндсэн Хууль, Төрийн бус байгууллагын тухай            хууль, бусад хууль тогтоомжийн хүрээнд нийгэмд үйлчилдэг, өөрийгөө     удирдах зарчмаар үйл ажиллагаа явуулдаг ашгийн бус, төрийн бус    байгууллага болно.

 

    1. МГСЭМХ нь улсын бүртгэлд бүртгэлд бүртгүүлсэн бие даасан хуулийн этгээд      бөгөөд нийгэмлэгийн эмблем, албан бичгийн хэвлэмэл хуудас, тамга,         харилцах данстай байна.

 

    1.  Холбооны хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг 7-р хороо ГССҮТөв. Цахим хаяг: mongolianaop@gmail.com. Үүсгэн байгуулагдсан он:1999 он

 

 

Хоёр. Зорилго, Зорилт

2.1       Зорилго:

Монгол улсад гэмтэл согог судлалын шинжлэх ухааныг хөгжүүлэх, мэргэжлийн хамт олны эрх ашгийг     хамгаалан, нийгэмд чиглэсэн үйл ажиллагаа явуулна. /-/

Нийгэмлэг нь бусад улс орны адил төрлийн үйл      ажиллагаа бүхий нийгэмлэгүүдтэй хамтран ажиллаж, өөрийн гишүүдийн ур чадвар, мэдлэг боловсролыг                      дээшлүүлэх, нийгэмлэгийн үйл ажиллагааг өргөжүүлэх,

    1. Зорилт:

 

2.2.1   Дотоод болон гадаадын эмч нартай хамтран гэмтэл согогийн мэргэжлийн хурал, семинар, дадлага зэргийг жилд 1-2 удаа зохион байгуулах.

      1. Гэмтэл согогийн эмч ажилчдын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх зорилгоор гадаадад сургах.
      2. Олон улсын мэргэжлийн сургалт, семинар, хуралуудад оролцож өөрсдийн мэргэжлийн ур чадвараа дээшлүүлэх.
      3. Иргэдэд эрүүл мэндийн боловсрол олгох, олон нийтэд гэмтэл согогын салбарыг таниулан, эрүүл мэндээ хамгаалах сургалт, сурталчилгаа зохион байгуулах.

 

Гурав. Үйл ажиллагааны үндсэн чиглэл

3.1       Гэмтэл согог судлалын салбарт ажилладаг эмч, судлаач, мэргэжилтнүүдийн хоорондын уялдаа холбоог сайжруулан тэдний мэдлэг, мэргэжлийг байнга дээшлүүлэх

3.2       МГСЭМХ нь олон улсын болон дотоодын байгууллагуудтай хамтран    ажиллах, олон улсын хурал зөвлөгөөнд оролцох болон өөрийн оронд       зохион байгуулах,

3.3       Гэмтэл согог судлалын эмч нарт орчин үеийн ололт амжилт, ёс зүйн талаархи             мэдээллийг түгээх, мэргэжил дээшлүүлэх, дадлага, мэдлэгийг нэмэгдүүлэх     сургалт, семинар зохион байгуулах, ном товхимол, мэдээллийн материал          гаргах

3.4       Эмч нарын мэргэжлийн зэрэг ахиулах, дээшлүүлэх арга хэмжээг зохион             байгуулахад холбогдох байгууллагуудтай хамтран ажиллана.

3.5       Эмч нарыг дүгнэн мэргэжлийн бүтээмж, ур чадварыг үнэлэн шагнан     урамшуулах    

3.6       МГСЭМХ-ны гишүүдэд хууль, эрх зүйн тусламж үйчилгээ үзүүлэх

Дөрөв. Холбооны  бүтэц,  хяналтын тогтолцоо

4.1       МГСЭМХ нь эрх барих дээд байгууллага нь Холбооны удирдах зөвлөлын Их хурал байна. Их хурлыг 4 жил тутамд зарлан хуралдуулна.Их хурлын төлөөлөгчдийг анхан шатны салбар нэгжүүдээс сонгоно.

4.2       МГСЭМХолбооны дүрмийг зөвшөөрч, түүний бодлого, шийдвэрийг дэмжиж үйл ажиллагаанд оролцож, жил бүр гишүүний татвараа төлдөг гэмтэл согог судлалын эмч, мэргэжилтэн нийгэмлэгийн гишүүн байна

4.3       51 хувиас дээш хувийн ирцтэй Их хурлаас шийдвэрлэвэл зохих асуудлуудыг тодорхойлсны дараа гэмтэл согогын    мэргэжлийн салбарын асуудлыг шийдвэрлэж чадахуйц       гишүүнийг заалнаас удирдах зөвлөлд нэр дэвшүүлнэ.

4.4   МГСЭМХолбоо нь дэргэдээ хяналт зөвлөл, гавал тархи нурууны гэмтлийн, дээд мөчний гэмтлийн, цээж хэвлийн гэмтлийн, доод мөчний, түлэнхий, хүүхэд гэх мэт гэмтлийн зэрэг нарийн  мэргэжлийн дэд салбар зөвлөлтэй байж болно.

4.5       МГСЭМХ нь нарийн бичгийн дарга, гэрээт нягтлан бодогч, гэрээт хуулийн зөвлөхтэй байна. Ажлын  гүйцэтгэлийн хэмжээгээр хөлсийг олгоно.

Тав. Нийгэмлэгийн гишүүнчлэл

5.1       Гишүүн нь нас хүйс, албан тушаал, гавьяа шагнал, эрдмийн зэрэг, цол, өмчийн аль байгууллагад ажилладаг, мэргэжлийн ажил төрлөө эрхэлж  байгаа эсэхээс үл хамааран адил тэгш эрхтэй байна.

5.2       МГСЭМХ-ны гишүүн дараах эрхтэй.

5.2.1   МГСЭМХолбооны үйл ажиллагааны бодлого боловсруулах,        хэлэлцэхэд санал, санаачлага гаргах, биечлэн оролцох,   мэргэжлийн  эрх  ашиг,  нэр төрөө  хамгаалуулах эрхтэй. Мөн МГСЭМХолбооны гэрээт даатгалын даатгалын компаниар дамжуулан даатгуулах боломжтой.

5.2.2   МГСЭМХолбооны удирдах байгууллагад өөрийн болон бусад гишүүний нэрийг  дэвшүүлэх, сонгох, сонгогдох, татгалзах.

5.2.3   Мэргэжлийн дадлага туршлага, мэдлэгээ дээшлүүлэх, нарийвчлан мэргэших талаар дэмжлэг туслалцаа авах

5.2.4   Судалгаа шинжилгээний ажлын чиглэл, сэдэв сонгох талаар зөвлөгөө авах, туршилт бүтээлээ хэлэлцүүлэх, хэвлүүлж олон нийтэд хүргэх, мэргэжлийн зэрэг хамгаалах асуудлаар зөвлөмж           чиглэл авах

5.2.5   Гишүүн нь нийгэмлэгээс зохион байгуулж байгаа аливаа үйл     ажиллагаа болон дотоод гадаадын сургалт семинарт оролцох талаар давуу эрхтэй.

5.2.6   Нийгэмлэгийн үйл ажиллагааг сайжруулах бодлого боловсруулах, санал санаачлага гаргахдаа УЗ-ийн хуралд             оролцох эрхтэй

5.3       МГСЭМХолбооны гишүүн дараах үүрэгтэй

5.3.1   Гишүүн нь нийгэмлэгийн дүрмийг хүндэтгэн, бодлого, шийдвэрийг биелүүлэхийн төлөө идэвхтэй ажиллах.

5.3.2   Гишүүн нь хүний их эмчийн, түүний дотор гэмтэл согог судлалын  эмчийн онцлог ёс зүйн хэм хэмжээг дээдлэн, үйлчлүүлэгчдээ бүх       талаар хүндэтгэн үзэж, тэдний хувийн нууцыг баттай хадгалж, нэр төрийг тууштай хамгаална.

5.3.3   Гишүүний татварыг тогтоосон журмаар хугацаанд нь тасралтгүй төлж, нийгэмлэгийн сан бүрдүүлэхэд идэвхтэй оролцоно.  

5.3.4   Мэргэжлийн онолын мэдлэгээ сайжруулах, дадлага туршлагаа   дээшлүүлж, мэргэшлээ ахиулах.

5.3.5   Судалгаа шинжилгээний ажлыг гүйцэтгэх, бүтээлээ хэлэлцүүлэх, хэвлүүлэх, мэргэжлийн зэрэг хамгаалахдаа хариуцлагатай хандах үүрэгтэй.

5.3.5   Гишүүн нь улс нийгэм, мэргэжлийн хамт олны эрх ашгийг хамгаалах үүрэгтэй.

 

Зургаа. Нийгэмлэгийн Удирдах Зөвлөл

6.1       Удирдах зөвлөлийн гишүүдийг Их хурлаас нууц санал  хураалтаар, олонхийн саналаар (хамгийн олон санал         авсан) 11 хүнийг 4 жилийн хугацаатай сонгоно.

6.2       Удирдах зөвлөлийн гишүүдийн 75-аас дээш хувь хуралд             ирсэн             тохиолдолд хурлыг хүчинтэйд тооцно. 

    1.       Удирдах Зөвлөл улиралд 1 удаа хуралдах ба шаардлагатай үед            Тэргүүн болон гишүүдийн саналаар хуралдаж болно.

 

    1.       Удирдах зөвлөлийн хуралдаанаар шийдвэрлэх асуудлаар гишүүн ашиг      сонирхлын зөрчилтэй байвал тухайн гишүүн энэ         тухайгаа тайлбарлаж санал хураалтанд оролцохгүй.

 

    1.        Удирдах зөвлөл нь олонхийн саналаар удирдах зөвлөлийн даргыг хоёр  жилийн хугацаатайгаар сонгох, мөн чөлөөлөх эрхтэй.

 

 

    1.        Удирдах зөвлөл нь хувь хүний асуудлыг нууцаар, бусад асуудлыг         илээр санал хураах зарчмаар шийдвэрлэнэ. /хуралд оролцож буй гишүүд –н 51 хувиас дээш/

 

    1.     Удирдах зөвлөл нь үйл ажиллагааны тодорхой чиглэлээр дагнасан дэд зөвлөлд хуваагдан ажиллана. Алба бүр тусдаа ахлагчтай байх ба тухайн албаны дотоод зохион байгуулалтыг хариуцан ажиллана. / тэргүүн/

 

    1.       Удирдах зөвлөлийн хуралдааны тэмдэглэлд тухайн хуралдаанаар хэлэлцсэн асуудал, баталсан шийдвэр, нууц санал хураалтыг тоогоор, ил санал хураалтыг нэрээр гаргасан дүн, сонирхлын зөрчилтэй холбогдсон тайлбар, гарах шийдвэрийн талаар зарчмын өөр саналтай гишүүний тайлбар зэргийг тэмдэглэнэ. Гишүүн тайлбараа бичгээр гаргана.

6.9 Удирдах зөвлөлийн гишүүд дараах эрх үүрэгтэй.

.                       6.9.1   Нийгэмлэгийн Тэргүүнийг сонгох, чөлөөлөх, тайлан хэлэлцэх 

      1. Нийгэмлэгийн жилийн төсөв батлах 
      2. Аливаа асуудлыг шийдвэрлэхэд тэгш эрхтэй байна.
      3. Удирдах зөвлөлийн хуралд идэвхтэй оролцох 
      4. Удирдах зөвлөл нь МГСЭМХолбооны дүрмэнд дийлэнх олонхын саналаар нэмэлт өөрчлөлт оруулах эрхтэй.

6.10    Нийгэмлэгийн хөрөнгөөр нийгэмлэгийн үйл ажиллагаанд хамаарахгүй үйл ажиллагаа явуулахыг хориглоно.

 

Долоо. Холбооны Ерөнхийлөгч

7.1       Холбооны ерөнхийлөгчийг Удирдах зөвлөлийн хурлаар 4 жилийн        хугацаатай сонгоно.

7.2       Ерөнхийлөгч нь төрийн бус байгууллагыг гадаад, дотоодод төлөөлөх, удирдах зөвлөлийн хуралдааныг даргалах бүрэн эрхтэй байна.

7.3       Удирдах зөвлөлөөс олгосон эрх хэмжээний хүрээнд өмч   хөрөнгийг захиран зарцуулах;

7.4       Ерөнхийлөгч нь өөрийн бүрэн эрхийн хугацаа дууссан нөхцөлд шинээр Тэргүүнийг сонгох хүртэл албан үүргээ хэвээр гүйцэтгэнэ.

7.5       Их хурлаар ажлын тайлангаа хэлэлцүүлнэ.

7.6       Ерөнхийлөгч нь өөрийн саналаар болон удирдах зөвлөлийн 70 хувиас илүү саналаар үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө.

7.7       Хууль, гэрээнд заасан бүрэн эрхтэй.

 

Найм. Холбооны Тэргүүн

8.1       Холбооны тэргүүн нь холбооны өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулна.

Мэргэжлийн дэд салбар зөвлөлийн бүтэц, үйл ажиллагааны чиглэлийг  тодорхойлох.

8.2       Холбооны тэргүүн нь 4 жилд нэг удаа удирдах зөвлөлөөс сонгогдоно.

8.3       Холбооны тэргүүн нь ерөнхийлөгчийг эзгүйд удирдах зөвлөлийг даргалах үүрэгтэй.

8.4       Холбооний тэргүүн нь өөрийн саналаар болон удирдах зөвлөлийн 70 хувиас илүү саналаар үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө.

 

Ес. Нийгэмлэгийн Хяналтын зөвлөл

9.1       Хяналтын зөвлөлийн бүрэлдэхүүнийг удирдах зөвлөлийн хурлаар 3 гишүүнтэй 4             жилийн хугацаатайгаар сонгоно.

9.2       Хяналтын зөвлөл нь холбооны их хурлуудын хоорондох   хугацаанд нийгэмлэгээс явуулж байгаа онолын сургалтын         өгөөжийг дээшлүүлэх, практикт тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх, ёс зүйн хэм хэмжээний хэрэгжилттэй холбогдсон асуудлыг тухай бүр оновчтой шийдвэрлэх, санхүүгийн үйл ажиллагаанд шууд бусаар хяналт тавьж оролцох үүрэг хүлээнэ.

9.3       Хяналтын зөвлөл нь даргаа сонгож, батална.

9.4       Хяналтын зөвлөлийн дарга нь их хуралд тайлангаа илтгэнэ.

9.5       Хяналтын зөвлөл нь жилд 2-с доошгүй удаа хуралдана.

9.6       Хяналтын зөвлөл нь МГСЭМХолбооны үйл ажиллагаанд дүрэмд заасны хүрээнд хориг тавьж, тэргүүнд зөвлөгөө хүргүүлнэ. Шаардлагатай тохиолдолд хяналтын зөвлөлийг олонхийн саналаар удирдах зөвлөлийг хурлыг зарлан хуралдуулна.

9.7       Хяналтын зөвлөлийн гишүүн нь МГСЭМХолбооны Удирдах зөвлөлийн гишүүн байхыг хориглоно.

Арав. Нийгэмлэгийн орлого

9.1 Холбооны орлого нь дараахь эх үүсвэрээс бүрдэнэ.

9.1.1  Гишүүдийн татвар, хандив

9.1.2  Иргэд, аж ахуйн нэгж, байгууллагын сайн дурын хандив

9.1.3  Дүрмийн зорилгоо хэрэгжүүлэхтэй холбогдсон үйл ажиллагаанаас олсон орлого

9.1.4   Гадаад, дотоодын төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх зорилгоор олгосон хөрөнгө оруулалт.

9.1.5   Хуульд заасан бусад орлого.


 

Арав. Нийгэмлэгийн зарлага

10.1 МГСЭМХ нь орлогоо зөвхөн дүрэмд заасан зорилгоо хэрэгжүүлэх үйл   ажиллагаанд зарцуулна.

10.2    МГСЭМХолбооны орлогоос ногдол ашиг хуваарилах, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад хөрөнгийн баталгаа гаргах,       тэдгээрийн   төлбөрийг төлөх зэргийг хориглоно.

10.3    МГСЭМХолбооны удирдах зөвлөлийн гишүүнээс тухайн байгууллагын эд хөрөнгөөр хувийн ашиг олох зорилгоор санхүүгийн буюу аж ахуйн үйл ажиллагаа явуулахыг хориглоно.

10.4    Төрийн бус байгууллага нь Улсын Их Хурал, Ерөнхийлөгчийн болон иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд нам, эвсэл, нэр   дэвшигчдэд эд хөрөнгө, хандив өгөхийг хориглоно. 

Арван нэг. Нийгэмлэгийн тайлан

11.1    МГСЭМХ нь зохих журмын дагуу жилийнхээ тайлан тэнцлийг     гаргаж дараа оны 2 дугаар сарын 15-ны дотор Татварын албанд  өгнө.

11.2    МГСЭМХ үйл ажиллагааныхаа тайланг энэ зүйлийн 1 дэх хэсэгт           заасан хугацаанд улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад гаргаж өгөх бөгөөд түүнд дараахь асуудлыг тусгана.

11.2.1  МГСЭМХ-ны хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг 7-р хороо    ГССҮТөв.  

11.2.2  Үйл ажиллагааны тухай товч мэдээлэл   

11.2.3  Жилийн орлого, зарлагыг дор дурдсан ангиллаар

            а/ хандивын

            б/ дүрмийн зорилгоо хэрэгжүүлэхтэй холбогдсон аж ахуйн үйл               ажиллагааны                        

            в/ өвлүүлсэн эд хөрөнгө

Гэрээт ажилтан тогтмол бэлтгэж, тайлагнана.

11.2.4 1,000,000-аас дээш төгрөгийн хандив буюу өвийн хөрөнгө өгсөн            байгууллага, иргэний нэр, зүйлсийн жагсаалт

11.2.5  Тэргүүн нэр, хаяг

11.3    МГСЭМХ-нд өргөсөн хандивыг хэрхэн зарцуулсан тухай   хандивлагчдад тайлагнах эсэхээ тэдгээртэй байгуулсан гэрээнд тусгана. 

11.4    МГСЭМХ-ны үйл ажиллагааны тайланг улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага болон тус байгууллага нь 10-аас доошгүй жил хадгална.

Арван хоёр. Нийгэмлэгийг татан буулгах

12.1    Төрийн бус байгууллагыг дүрэмд заасан зорилгоо бүрэн   хэрэгжүүлж дууссан   болон дүрэмд нь заасан бусад үндэслэлээр    татан буулгаж болно. Ийнхүү татан буулгах тухай шийдвэрийг төрийн бус байгууллагын эрх барих байгууллага гаргана.

12.2  Татан буугдах төрийн бус байгууллагын зохих төлбөрийг хийсний дараа үлдсэн эд хөрөнгийг ижил төстэй зорилго бүхий төрийн          бус байгууллагад шилжүүлэх, хэрэв тийм төрийн бус байгууллага   байхгүй бол зорилгод нь нийцсэн үйл ажиллагаанд зарцуулна.

12.3    Төрийн бус байгууллагын эрх бүхий байгууллага нь түүнийг татан буулгасан тухай шийдвэрээ 21 хоногийн дотор нийтэд мэдээлж        улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны            байгууллагад бичгээр ирүүлэх бөгөөд энэхүү шийдвэрийг үндэслэн улсын бүртгэлээс хасна. 

12.4    Төрийн бус байгууллагыг дор дурдсан үндэслэлээр шүүх албадан татан буулгана.

- Дүрмийнхээ зорилгод нийцээгүй үйл ажиллагаа   явуулсан;

- Хууль тогтоомж ноцтой, эсхүл удаа дараа зөрчсөн.

12.5    Шүүхийн шийдвэрээр албадан татан буугдсан төрийн       бус байгууллагын эд хөрөнгийн асуудлыг энэ хуулийн 7       дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 25 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан журмын дагуу шийдвэрлэнэ.