Түүхэн замнал

Монголын гэмтэл согогийн эмч, Мэргэжилтнүүдийн

холбоо (МГСЭМХ)

 

2015 оноос үйл ажиллагаагаа явуулж ирсэн Монголын гэмтэл согогийн эмч, мэргэжилтнүүдийн холбоо (МГСЭМХ)-ны тэргүүнээр Академич Р.Шагдарсүрэн, 2023 оноос  АУДоктор Т.Мөнхсайхан холбооны ерөнхийлөгчөөр 11 тэргүүлэгч гишүүдтэй ажиллаж байна. Гэмтэл согогийн эмч, мэргэжилтний мэргэжлийг дээшлүүлэх ажлыг удирдаж зохион байгуулж ирсний зэрэгцээ дэлхийн хэмжээний мэргэжлийн нийгэмлэг, холбооны бүрэлдэхүүнд гишүүнчлэгдэж хамтын үйл ажиллагааг хөгжүүлснээр Монголын гэмтэл согог судлалаар дэлхийн хэмжээний хурал, чуулганд оролцож гадаадын нэр хүндтэй сэтгүүлд судалгааны бүтээлийг хэвлүүлж гаргах өргөн боломжийг үр дүнтэй ашиглаж байна. Өөрийн улсын гэмтэл согог судлалын тулгамдсан асуудлаар эрдмийн чуулган хийж Улаанбаатар хотын улсын болон хувийн эмнэлэг, орон нутгийн гэмтэл согогийн эмч судлаачид хамтран ажилладаг гадаадын орнуудын нэртэй эмч судлаачдыг оролцуулан туршлага солилцож, 25 дах удаагаа “Эрдмийн чуулган”-ыг зохион байгуулан явуулж шилдэг судалгааны илтгэл, өгүүллэг, хот, орон нутгийн эмч, мэргэжилтэн, судлаачдыг шалгаруулж урамшуулж холбооныхоо ажлыг дүгнэх дараа жилийн зорилтоо дэвшүүлэн баталж байна. Улсынхаа янз бүрийн нутагт гэмтэл согогоос урьдчилан сэргийлэх анхны тусламж зөв үзүүлэх, орчин үеийн хөнөөл багатай мэс заслыг орон нутагт нутагшуулах, эрдэм судлалыг хослуулан өргөжүүлэх зорилгоор Дархан-уул, Өвөрхангай, Орхон аймгуудын бүсийн оношилгооны төвүүд, Цэргийн төв эмнэлэг, ТТАХНЭмнэлэг, Улсын нэгдүгээр төв эмнэлгийн хэрх, үе судлал, үе сэргээх төвүүдийн гэмтэл согог судлалын эмч, мэргэжилтнүүдтэй хамтран 5 удаагийн эрдмийн чуулганыг хамтран явууллаа.

Гэмтэл согог судлалын эмчийн үндсэн мэргэжил эзэмших резидент эмч нарын мэргэжлээр мэргэжил дээшлүүлсэн болон зөвлөх, тэргүүлэх, ахлах зэрэг олгох шалгалт авч мэргэшүүлж байна. ГССҮТөвийн захиргаатай хамтран жил бүр 5-аас 6 удаа орон нутгийн гэмтэл согогийн эмч нарт сургалт явуулж Р.Шагдарсүрэнгийн туурвисан “Гэмтэл - согог судлал” I, II, III, IV, V, VI боть номуудыг Улаанбаатар хотын 9 дүүрэг, 21 аймаг, А зэрэглэлийн 67 сумуудад ODDAR – Эрүүл мэндийн сантай хамтран 388 боть номыг хандивлаж үндэсний хэлээр унших номоор хангалаа

Эгнээндээ АШУ доктор, АУ доктор, магистрын зэрэгтэй судлаачид, гэмтэл согогийн эмчийн мэргэжил эзэмшсэн 450 гаруй эмч мэргэжилтэн, судлаачдын хүчийг нэгтгэн МГСЭМХ үйл ажиллагаа явуулж Гэмтэл согогийн өвчнөөс урьдчилан сэргийлэх хүн амд үзүүлэх тусламжийг улам боловсронгуй болгохыг зорин ажиллаж байна.

 

Рүвжирийн Шагдарсүрэн

Гэмтэл согог судлалын үндэсний төвийн ерөнхий зөвлөх эмч

Төгссөн сургууль: 1962 онд АУДээд сургуулийг төгссөн. 1973 онд АУДээд сургуулийн Эмчилгээний фазультетыг төгссөн.

Гэмтэл согог судлалын эмчээр мэрэгшсэн байдал он: 1973 оноос Гэмтэл, мэс заслын эмчээр ажиллаж эхэлсэн.

Гэмтэл согогийн эмчээр ажилласан жил: 1973 оноос одоош хүртэл буюу 50 жил

Анагаах ухааны зэрэг, цол: 1998 онд АУДокторын зэрэг, 2010 онд АШУДокторын зэрэг хамгаалсан. 2000 онд Монгол Улсын хүний гавьяат эмч, 2021 онд  Монгол Улсын

Ардын эмч цол тэмдэг хүртсэн                                                                                      

Мэс заслын эмчийн зэрэг, цол: Клиникийн профессор, Монгол Улсын зөвлөх зэргийн мэс засалч эмч