1.Тус сэтгүүл нь Гэмтэл согог судлал төдийгүй анагаах ухааны бусад салбарыг хамарсан эрдэм шинжилгээ судалгаа, тойм лекц, шүүмж, орчуулга, мэдээлэл, шинэ эм, эмнэлзүйн ховор тохиолдлын тухай материалыг хүлээж авах болно.
2. Зохиогч нь овог нэр, ажлын хаяг, харилцах утсаа тодорхой бичнэ.
3. Материал нь шинжпэх ухаан болон арга зүйн өндөр түвшинд бичигдсэн, орчин үеийн тулгамдсан асуудлыг хөндсөн, шинэ мэдээллээр баялаг, эмчилгээ үйлчилгээнд нэвтрүүлэх бололцоотой байх ба эмч нарын мэдлэг мэргэжпийг дээшлүүлэхэд дөхөм болох ёстой.
4. Шинжилгээ судалгааны өгүүлэл нь статистик боловсруулалт хийгдсэн, судалгааны ажлын үндэслэл, зорилго, арга аргачлал, загвар, үр дүн, хэлцэмж, дүгнэлт, ёс зүйн зөвшөөрөл болон ашиг сонирхол, талархал зэрэг дарааллаар бичиж, товч хураангуй нь англи хэл дээр байна.
5. А4 хэмжээтэй цаасанд, 46 мөрөөр бичигдсэн, 5-с доошгүй хуудас бүхий материалын өнгөн хувийг авна. Хэрэв эхийг компьютерт бэлтгэсэн бол дараах байдлаар бичвэл бидний ажлыг хөнгөвчлөх болно. Гарчигийн 12 /bold-оор тодотгосон/ агуулгыг 11, зохиогч, ашигласан ном зүйг 10 шрифтээр, Arial фондоор, дээд, доод, баруун, зүүн талаас 2.5 см зайтай, 20-с доошгүй ишлэлтэй байна.
6. Англи хэл дээр 250 үгэнд багтаан хураангуйг бичнэ.
7. Канондсон материал хүлээж авахгүй.
8. Ирүүлсэн материалд ашигласан хэвлэлийн жагсаалтыг зохиогч, хэвлэл, он, дугаар, хуудсын хамт тодорхой заана.
9. Материалд орсон зураг, хүснэгт зэргийг 2% явуулна.
10. Сэтгүүлийн зөвлөл өгүүлэлийн утгыг алдагдуулалгүй засах, боловсруулалт хийх боловч зохиогчийн эрхийг хүндлэх ба шаардлага хангаагүй материалыг нийтлэхгүй.
11. Хэвлэлд орсон материалыг буцаахгүй.
12. Бусад сэтгүүл, хэвлэлд гарсан материалыг хүлээн авахгүй.
13. Оны эцэст шилдэг өгүүлэл бичсэн зохиогчийг шалгаруулах болно.
14. Сэтгүүлд нийтлэх материалыг хүлээлгэн өгсөн гарын үсэгт цаасаар болон naranbat@mnums.edu.mn, baatarjav.s@gmail.com цахим шуудангаар хүлээж авна.
15. Сэтгүүлийн талаархи мэдээллийг 99017401, 99198853 утсуудаар лавлаж болно.
Сэтгүүлийн редакц