Дорнод аймгийн БОЭТ-ийн Гэмтэл согог бичил, мэс заслын тасгийн эрхлэгч Т.Энхтулга БНСУ-ын эмнэлэгт 6 сарын хугацаанд ажлын байрны сургалтад хамрагдлаа

Дорнод аймгийн БОЭТ-ийн Гэмтэл согог бичил мэс заслын тасгийн эрхлэгч Т.Энхтулга нь 2023 оны 5-р сарын 18-наас эхлэн БНСУ-ын Бухан хотын Pohang SM CHRISTIANITY HOSPITAL эмнэлэгт 6 сарын хугацаанд ажлын байрны мэргэжлийн сургалтад хамрагдсан байна.

Тэрээр хугацаандаа өвдөгний үе солих мэс засал, үений дурангийн мэс засалд хамтран оролцож мөн өвдөгний үений мэс заслын дараах хүндрэлд хийх мэс засал бусад эмчилгээ, хүнд хэлбэрийн өвдөгний үений эмчилгээ мэс засал, 15-20 жилийн дараах хоёрдогч үе солих мэс засал зэрэг чиглэлээр туршлага хуримтлууллаа. 

Түүнчлэн өвдөгний үений холбоос болон жийргэвчний гэмтлийг дурангийн мэс заслын аргаар сэргээх мэс заслуудыг түлхүү суралцлаа. Энэхүү сургалт нь цаашид хөдөө орон нутагт үений мэс заслыг хөгжүүлэхэд ихээхэн хувь нэмэр болж байгаа юм.

Дээрх сургалтан хамрагдахад гүн туслалцаа үзүүлсэн УНТЭ “Хэрэх” Үе судлал Үе сэргээх төвийн ГССҮТ, Дорнод аймгийн БОЭТ- хамт олонд талархал илэрхийлье.

Share:

Бүлэг ангилал

Сүүлд оруулсан